УЛС ТӨР

Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний шугамыг Хятадын талтай хамтран барих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдааныг цахимаар зохион байгууллаа.

Зөвлөлийн хуралдааныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жижэ нар даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр Монголын талаас өмнөд бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлох цогцолбор байгуулах, Улаанбаатар хотод тойрог хурдны авто зам, баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний шугам барих болон Багануурын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг бүрэн ашиглахад шаардлагатай агаарын шугам, дэд станц барих төслүүдийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцооны хүрээнд нүүрсний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч буйг Хятадын тал онцоллоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet