Гэрэл зураг, мэдээг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны эхээр Төрийн тэргүүний албаа авснаас хойш цагаачлалын бус 80,000 гаруй визийг цуцалсан байна. Виз цуцалсан шалтгаан нь согтуугаар жолоо барьсан, хүчирхийлэл үйлдсэн, хулгай хийсэн зэрэг зөрчлүүдтэй холбоотой аж.
Дональд Трампын цагаачлалын бодлогын хүрээнд хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан гаргах, визийг цуцлах зэрэг арга хэмжээ авч буй. Мөн терроризмыг дэмжсэн гэсэн шалтгаанаар ч оюутнуудын визийг цуцалсан тохиолдлууд гарч байгаа юм.
Трамп харин үүнийг оюутны визтэй хүмүүс, эсвэл ногоон карт эзэмшигчид Палестиныг дэмжсэн, Израилыг шүүмжилсэн үйлдлээрээ АНУ-ын гадаад бодлогыг эсэргүүцсэн гэж үзэж, арга хэмжээ авснаа мэдэгдээд буй.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557