Израилын парламент өчигдөр буюу лхагва гарагт хуралдаж, хөрш Ливан улстай гал зогсоох боломжийн талаар хэлэлцсэн тухай эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар, зургаан долоо хоног үргэлжилж буй энэ ажиллагаа зогсвол Ойрхи Дорнодын нөхцөл байдал сайжирч магадгүй хэмээн шинжээчид онцолж буй. Ливаны зүгээс ч гал зогсоох гэрээг тун удахгүй зарлаж магадгүй гэж “Financial Times” мэдээлээд байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн эсрэг хийж буй дайны улмаас 2000 орчим хүн амиа алдсаны дотор НҮБ-ын энхийн сахиулагчид ч байсан нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Их Британи, Япон тэргүүтэй 10 улс нэгдэж, Ливан дахь цэргийн ажиллагааг зогсоох уриалга ч гаргасан. 

Нөгөө талаас, энэ долоо хоногт АНУ болон Ираны хэлэлцээ үргэлжилж магадгүй байна. Талуудыг хооронд нь зуучилж буй Пакистаны армийн командлагч Мунир Тегеранд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр хэлэлцэгч талуудын байр суурийг зөөллөх, тохиролцооны нөхцөлүүдийг урьдчилан тохирохыг зорьж буй аж. 

Үүний зэрэгцээ АНУ өнгөрсөн хоёр хоногт Ираны боомтууд руу ямар ч хөлөг ороогүй, мөн гараагүй гэж мэдэгдэж байна. Харин есөн онгоц АНУ-ын хүчний шаардлагыг биелүүлж, замаасаа буцсан аж.  Харин цаашид АНУ-ын бүслэлт үргэлжилбэл Персийн булан, Оманы тэнгис болон Суэцийн сувагтай холбогддог Улаан тэнгис дэх худалдааны урсгалыг зогсооно гэж Тегеран анхаарууллаа.

Эх сурвалж: Reuters 

#Израил, #Ливан,