-Нийслэлийн хэмжээнд хогны гэрээ цахимжлаа-

Нийслэлийн захирагчийн ажлын албаны хэсэг, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн системийн хамтарсан ажиллагаагаар Улаанбаатар хотын 9 дүүргийн Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжлээ. 

Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн харьяа 90,000 ААН нь харьяа дүүргийн Хог ачих компанитай “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээ”-ээ E-Geree системээр дамжуулан 100.хувь цахим хэлбэрээр баталгаажуулахаар боллоо.

Тодруулбал, Хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business системд “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх” хүсэлтээ гаргах бөгөөд тухайн хүсэлт харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдах юм. 

Дүүргийн мэргэжилтэн тухайн хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр Хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтэрч, ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан ажлыг 1 хоногт багтаан цахимаар гэрээгээ баталгаажуулахдаа хог ачуулах төлбөрөө төлнө. 

Ингэснээр гэрээ сунгах хугацаанаасаа хоцрох, олон хуудас цаас үйлддэг асуудлыг бүрэн халж, хог ачуулах ААН, дүүрэг тус бүрийн хариуцсан мэргэжилтнүүд, хог ачих компани гэсэн талууд цахим орчинд хурдан шуурхай, ил тод ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. 

Хог ачуулах байгууллагын гүйцэтгэх захирал хүсэлт баталгаажсаны дараа E-Geree системд хэрхэн гэрээгээ баталгаажуулах вэ? 

https://youtu.be/sCfu98IB5Js?si=yP4dU6nmCMYfkavy 

Харин хог ачих байгууллагын хувьд хог ачих байгууллагаас гэрээгээ баталгаажуулсны дараа E-Geree системд нэвтэрч, баталгаажуулалт хийх юм.

Хог ачуулах байгууллага E-Geree системд гэрээгээ баталгаажуулсны дараагаар Хог ачих байгууллагын гүйцэтгэх захирал тухайн гэрээг хэрхэн баталгаажуулах вэ? 

https://youtu.be/soDtiq4dZSU?si=KSLr5UFZnoA30rJF

E-Geree цахим баримт бичгийн системийг өнөөдрийн байдлаар 210,000+ хувь хүн, 5,300+ хуулийн этгээд, 22 төрийн байгууллага (яам, агентлаг, тамгын газар) баримт бичгийн харилцаагаа илүү хурдан, найдвартай болгох зорилгоор ашиглаж байна.

Нийслэл хотын хэмжээнд хог ачуулах 90,000 байгууллага, хог ачих 35 орчим байгууллага жил тутам дунджаар 200,000 удаагийн гэрээ байгуулдаг бөгөөд энэхүү 3 талт 3 хуудас цаасан гэрээг зөвхөн 1 удаа цахим орчинд баталгаажуулж, хадгалснаар жил бүр 810,000 хуудас цаас, түгжрэл, принтерийн хор зэргийг хэмнэж 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлэх юм.

#онцолсон, #ХОГ,