УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара чуулганы үеэр мэдээлэл өглөө.

Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг  эхлүүлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар мэдэгдсэнээр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын  101 гишүүний 57 нь буюу 56.4 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх Ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Энэ үеэр УИХ дахь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд уг хуулийн төслийг тууштай эсэргүүцсээр байгаагаа илэрхийлсэн. Мөн эмэгтэй гишүүд эсэргүүцлээ ил тод, идэвхтэйгээр илэрхийлж өнөөдрийн хуралдаанд оролцохдоо улаан, ягаан өнгөөр ижилссэн байв. Мөн хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалтын үеэр М.Нарантуяа-Нара гишүүн эсэргүүцлээ хүчтэй илэрхийллээ.

 Гэрэл зургийг MPA.mn

#live, #М.Нарантуяа-Нара,