УЛААНБААТАР

Нийслэлийн захиргааны байгууллагын ажилтнууд хорио дуустал гадаад руу зорчихгүй

Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль,  цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  03 тоот тушаал гаргажээ.

Тушаалд дурьдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал  шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Ингэхлээр  нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид албан томилолтоор болон хувийн ажлаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гадаад улс орнуудад зорчихооргүй болсон гэж ойлгож болох юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet