АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн айлчлалаа Малайзаас эхлүүлж, хэд хэдэн улстай худалдаа, эрдэс баялгийн гэрээ байгуулж, бүс нутагт энхийг тогтоох тохиролцоо хийсэн тухай Цагаан ордон мэдээлэв.
Айлчлалын хүрээнд Камбож, Тайландын хилийн мөргөлдөөнийг зогсоох түүхэн гэрээ байгуулахад тэрбээр оролцсоноос гадна Малайз, Камбожтой гаалийн татварыг бууруулах, АНУ-ын бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх гэрээ байгуулжээ.

Мөн Малайз, Тайландтай хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахаар тохиролцсон байна.
Дональд Трамп мөн айлчлалынхаа хүрээнд Тайланд, Вьетнамтай худалдааны хэлэлцээр байгуулж, гаалийн татварыг бууруулах, АНУ-ын аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү үр ашигтай экспортлох боломжийг бүрдүүллээ.
Үүний дараа Трамп Японд айлчилж, шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичитай уулзаж байна.
Эх сурвалж: The White House

#АНУ, #Дональд Трамп,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557