Францад улс төрийн хямрал дахин нүүрлэж, томилогдоод 26 хоносон Ерөнхий сайд Себастьен Лекорнюг огцрууллаа. Лекорню өнгөрсөн ням гарагт шинэ танхимаа танилцуулсны дараа үндэсний ассамблейн бүх намын зүгээс шүүмжлэлд өртсөн юм. Ялангуяа тэрбээр Сангийн сайд асан Бруно Ле Мэрийг Батлан хамгаалахын сайдаар томилсон нь олон фракцийн дургүйцлийг төрүүлжээ. Одоо Ерөнхийлөгч Макрон шинэ Ерөнхий сайд томилох, Үндэсний ассамблейг дахин тараах, эсвэл өөрөө огцрох гэсэн гурван сонголтоос аль нэгийг нь хийх ёстой болоод байна.
Түүнчлэн Лекорню албан тушаалаасаа огцорсныхоо дараа Ерөнхийлөгч Макроны хүсэлтээр тогтвортой байдлын төлөвлөгөө боловсруулах ажлыг лхагва гарагийн орой гэхэд дуусгах үүрэг хүлээжээ. Үүний зэрэгцээ Францын төсвийн алдагдал 2024 онд ДНБ-ий 5.8, улсын өр ДНБ-ий 114 хувьд хүрсэн нь евро бүсдээ Грек, Италийн дараа гуравдугаарт орж байгаа бөгөөд энэ нөхцөл байдал улс төрийн хямралд нөлөөлж буй юм.
Эх сурвалж: ВВС

#Франц,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555