ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайланд улс ирэх сараас бага эрсдэлтэй орны вакцин хийлгэсэн аялагчдад хилээ нээнэ

Тайланд улс ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн бага эрсдэлтэй мөн вакцины бүрэн тунд хамрагдсан аялагчдад зориулж ковидын хорио цээрийн дэглэмийг цуцлахаар төлөвлөж байна гэж албаны хүмүүс мэдээлэв. Их Британи, Хятад, Герман, АНУ, Сингапур зэрэг 10 орон энэ жагсаалтад багтжээ. Эдгээр орны зочид ирэхдээ ковидын [сөрөг] шинжилгээний хариугаа баталгаажуулж, ирснийхээ дараа дахин нэг удаа шинжилгээ өгөх ёстой гэнэ. Хэрэв хоёр дахь шинжилгээ нь сөрөг гарвал эдгээр орноос ирсэн зочид улс дотор чөлөөтэй зорчих боломжтой гэв.

Ерөнхий сайд Прают Чан-Оча энэ шийдвэр нь тодорхой эрсдэл дагуулж байгааг хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь тус улсын уналтанд орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх гол алхам гэж үзэж байна. Ерөнхий сайд хэлэхдээ бусад орны зочид хилээр нэвтрэх боломжтой боловч тусгаарлалтад хамрагдах ёстой. Мөн ирэх арванхоёрдугаар сард Тайландын хилийг илүү олон оронд нээхээр эрх баригчид төлөвлөж байгаа бөгөөд арванхоёдугаар сарын 1-нд зугаа цэнгээний газруудыг нээж, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрнө гэж нэмж хэлэв.

Тайланд улс 2020 онд аялал жуулчлалын орлогоос 50 тэрбум доллар алдсан гэсэн тооцоо бий. Энэ оны эхний найман сард 70 мянга гаруй жуулчин ирсэн бол 2019 оны байдлаар 40 сая хүн ирж байжээ.

Тайланд улсад тахал эхэлснээс хойш 1.7 сая гаруй ковидын тохиолдол бүртгэгдэж, 18,000 орчим хүн нас барсан гэж Америкийн Жонс Хопкинс их сургуулийн мэдээлээд байгаа.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet