Уг нь хуралдаанд ороход бүх хүний утсыг хурааж авсан ч мэдээллүүд бараг тэр дороо цацагдсан. Тэгэхээр суусан хүний хувьд жаахаан бодит мэдээлэл өгье гэж бодлоо.
Жич: Энд ямар ч нууц мэдээлэл байхгүй шүү, ихэнх нь цацагдсан мэдээлэл. Гэхдээ ганц нэг ньюанс.
....МАН-ын Бага хурал өчигдөр өдрийн 12.30-д эхэлж, өнөө өглөө 8:50-д өндөрлөв. Хурлаар Бага хурлын орон гарсан 49 гишүүнийг нөхөн сонгов. Үүнд УИХ-ын жагсаалтын гишүүд болон аймаг, орон нутгийн МАН-ын дарга нар, дэд дарга гэх мэт хүмүүс багтав. Хэвлэлээр бичсэн шиг жагсаалтын гишүүдийг Бага хуралд оруулахыг сүртэй эсэргүүцсэн зүйлгүй. Хамгийн урд эгнэн суусан жагсаалтын гишүүд сонгогдсоныхоо дараа зэрэг босч, ёсолсон нь хүндэтгэлтэй хөөрхөн байлаа.
Дараа нь МАН-ын даргыг сонгох сонгууль үндсэндээ өдөржин, шөнөжин явагдав. Ерөнхий сайд Г.Занданшатарын талынхан намын даргын асуудлыг Их хурлаар шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн бол Д.Амарбаясгалангийн талынхан дахиад 45 хоног өрсөлдөөн явагдвал нам хэцүүднэ, тиймээс энэ хурлаараа шийдье гэснээр өрсөлдөөн явагдав.
Эхлээд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр нэр дэвшигч даргаар сонгогдвол юу хийх тухайгаа танилцуулж, дараа нь индэрт зогсоож байгаад асуулт асууж, хариулт авсан үйл явдал бараг 4 цаг үргэлжилсэн.
Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын 101 дэх хоног дээр Бага хурал болж байгааг тэрээр хэлж, эдийн засгийг тогтворжуулсан амжилт гаргаснаа онцолж, "Шинэ итгэл-эрс шинэчлэл"-ийн бодлогоо танилцуулав. Мөн МАН-ыг ч эрс шинэчлэхээ зарлалаа. Тэрээр гол нь намынхаа эв нэгдлийг хангах дарга байж чадна гэсэн.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр ажиллаж байхдаа бодлогын нам, цахим нам, дэвшилтэт нам болгохоор шинэчлэл хийснээ танилцуулж, удаа дараагийн ялалтад хүргэсэн, цаашид ч ялуулахын төлөө ажиллана гэв.
Хоёр нэр дэвшигчийн гол асуудал нь Д.Амарбаясгалан бол нүүрсчин гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлсэн асуудал. Г.Занданшатар УИХ-ын сонгуульд ялж чадаагүй байж, Ерөнхий сайд болсон, одоо намын дарга болох нь гэх асуудал. Д.Амарбаясгалан болохоор өөрийг нь нүүрсчин гэж гүтгэсэн, хэрэв ямар нэг асуудал байвал улс төрөөс өөрөө зайлна гэсэн. Түүнийг "өндөр" Б.Энхбаяраас хамгийн их хамгаалсан хүн бол Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж байв. Тэрээр талийгаач Хасбаатарын үхэл Д.Амарбаясгалантай ямар ч холбоогүйг батлан хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуралд ирсэн байсан ч ямар нэг мэдээлэл өгсөнгүй.
Харин Г.Занданшатарын хувьд тойрогт нь хүний амь үрэгдсэнээс болоод намын удирдлага өөрийг нь зориуд унагасан, судалгааны дүнг худлаа мэдээлсэн, ялна гэсээр байгаад ялагдуулсан гэв.
Үүний хариуд Д.Амарбаясгалан "Намын том ялалтад нөлөөлөх гээд байсан учраас тэр үед Ч.Сайханбаяр сайдын нэрийг татахаас өөр аргагүй байсан. Өөр тэгээд бид юу хийх байсан бэ" гэсэн.
Ерөнхий сайдтай нэг тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Г.Ганболд ч энэ гомдлыг хэлсэн юм.
Г.Занданшатарыг дэмжиж буй гишүүд "МАН дахин, дахин Засгийн газраа солиод, АН-ын араас орох нь. Тиймээс Ерөнхий сайд намын дарга болох ёстой, тогтвортой байдлыг дэмжинэ" гэсэн бол түүний танхимын сайдуудаас С.Бямбацогт, Н.Учрал нар нэг баг гэдгээ илэрхийлж, дорвитойхон үг хэлсэн.
Харин өмнө нь Оюун-Эрдэнийг огцорч байхад ч юм дуугараагүй Дэлгэрсайхан, Чойжилсүрэн нар энэ удаад ч Ерөнхий сайдаа дэмжиж үг хэлсэнгүй нь хачирхалтай санагдаж байлаа.
Мэдээж бодлого, хөтөлбөр ярьсан, гэхдээ гол ньюнс сошиалаар цацагдсан асуудлууд дээр төвлөрсөн.
Ингээд эхний санал хураахад Д.Амарбаясгалан 56.2 хувийн санал, Г.Занданшатар 43.98 хувийн санал авсан буюу санал хураалтад оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авсангүй.
Уг саналыг дахин гараар тоолохыг Г.Занданшатар санал болгосноор гараар тоолоход тоо таарсан.
Ингээд тооллогын комиссын журамд зааснаар, илүү санал авсан Д.Амарбаясгалангийн нэрийг бичиж санал хураах үйл явц нэлээд удаан үргэлжилсэн. Учир нь Г.Занданшатарыг дэмжигчид бойкот хийж, санал өгөхгүй удсанаас болов.
Орхон, Дархан-Уул аймгийнхны Бага хурлын гишүүдийн нэг, хоёроос бусад нь огт санал хураалтад оролцоогүй бөгөөд нэлээд сүүлд Дарханы хэдэн хүн орж ирээд саналын хайрцагт цагаан хуудас хийгээд гарсан. Энэ хоёр аймаг Б.Жавхлан, Г.Дамдинням, Батлут нарын сайдуудын аймаг юм.
Тэднийг өрөөнд нь цоожилсон мэтээр гарч буй мэдээлэл худлаа. Хоёр дахь санал хураалтаар 321 Бага хурлын төлөөлөгч санал өгснөөс 46 хүчингүй хуудас гарсан. Тэд цагаан хуудас өгч, эсэргүүцлээ илэрхийлсэн болов уу.
Ингээд 275 хүчинтэй саналаар буюу санал өгсөн Бага хурлын гишүүдийн 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдсонд тооцож, тогтоол баталсан.
Гэхдээ санал хураалт явагдсан процессыг хууль, дүрэм зөрчсөн хэмээн эсэргүүцэж буйгаа Г.Занданшатарын талынхан илэрхийлж, МАН-ын Хууль зүйн хэлтсийн дарга залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хүртэл өгсөн.
Энэ удаагийн хурлаас ажиглагдсан нэг зүйл гэвэл МАН-ын аппаратын ажилтнууд хүртэл дарга нарын талд хоёр хуваагдаж, улстөржиж байх аж. Уг нь тэд бол гүйцэтгэх ажилтнууд бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор өдөр тутмын ажлыг гүйцэтгэх, Бага хурлын төлөөлөгчдийг мэргэжлийн арга зүй, мэдээллээр хангаж, Бага хурлын хуралдааныг зохион байгуулах л үүрэгтэй хүмүүс билээ.
Гэвч өмнөх дарга нарын болон одоогийн дарга нарын хүмүүс гэж илт хуваагдаж, улстөржих нь зохисгүй харагдаж байв.
МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг батламжлах, Их хурлын тов тогтоох, Их хурлын төлөөлөгч сонгох журмыг баталсан зэрэг хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон бусад сайдууд орж ирээгүй.
Хоёр дахь шатны санал хураалтад оролцсон 275 гишүүн алга ташсаар хуралдааныг өндөрлүүлсэн. Нэр дэвшсэн хоёр өрсөлдөгч хоёулаа "МАН-ын эв нэгдэл, улс орны эрх ашиг" хэмээн ярьсан ч Бага хурлаасаа эвлэрч бол гарсангүй. Цаашид юу болохыг харах л үлдлээ.
Бага хурлын гишүүний сэтэртэй би бээр 2 өрсөлдөгчөөс дараах асуултыг асууж, бас санал хэлсэн.
-Сошиал барьцгүй ээ. Сошиалаар хувь хүмүүс дээр төвлөрч яриад юу ч шийдэгдэхгүй ээ. Маш барьцгүй ертөнц.
Тийм учраас гажуудсан системээ хэрхэн засах вэ? Ер нь болохгүй байгаа бүх асуудалдаа МАН-ын Их хурлаас өмнө томоохон дүгнэлт хийгээч ээ....
via Budee Tumen