ЭРҮҮЛ МЭНД

Амралтын өдрүүдэд улсын эмнэлгүүдийн ажиллах хуваарь

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ХУВААРЬ:

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/18 тоот тушаал гарлаа.

Энэхүү тушаалд заасны дагуу баяраар /02 сарын 22-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл/ ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь, утасны жагсаалтыг хүргэж байна.

Байгууллагын нэр Утасны дугаар   Цагийн хуваарь:   Тайлбар
1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 11-324207 24 цаг Бүх эмнэлгүүдэд 24 цагийн хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2. Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ 10:00-16:00 цагийн хооронд
3. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Хүүхэд, Дотор, Шүдний кабинет 10:00-16:00 цагийн хооронд
4. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ      11-631108       ХУЭМТ    98008082       ХУНЭ      11-379258       БЗНЭ      11-454004       СБНЭ      11-350790       БГЭМТ    11-362539       ЧДЭМТ   11-314587 24 цаг
5. Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид 103 70110103 24 цаг
6. Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв 96010811 99858053 99106086 10:00-16:00 цагийн хооронд

БАЯРЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НИЙТ ИРГЭДЭД АНХААРУУЛАХ ЗӨВЛӨМЖ

Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх. (Зөвлөмж 1)

2. Сүүлийн үед салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхин цэцгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах

(Зөвлөмж 2)

3. Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.

4. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.

5. Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах. (Зөвлөмж 3)

6. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсаны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших нь баяр наадмын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.

7. Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

 Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

  • Хүнсний     бүтээгдэхүүн     худалдан     авахдаа    үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай     газрыг сонгон үйлчлүүлээрэй.
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших.
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.
  • Ундаа, айргийг ам дамжуулан 1 аяга саваар уухыг цээрлэх.
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet