ЭРҮҮЛ МЭНД

Харааны сулралтай 200 гаруй сая хүн байна

2050 он гэхэд дэлхийн  хэмжээнд харааны бэрхшээлтэй хүний  тоо одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгааг судлаачид анхааруулжээ. Анагаахын “Global Health” сэтгүүлд бичсэнээр дэлхийн хэмжээнд харааны бэрхшээлтэй 36 сая хүн байгаа аж.

Харааны бэрхшээлтэй  хүний тоо нэмэгдэж байгаа нь хүн амын дунд насжилт явагдаж байгаатай холбоотой гэнэ. Дэлхийн хүн амын тоо өсөж, дундаж наслалт нэмэгдэж байгаа учир харааны асуудалтай хүний  тоо ирэх 10 жилийн хугацаанд эрс нэмэгдэх хандлагатай байгаа аж. 188  орноос авсан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, одоогоор  харааны сулралтай 200 сая гаруй хүн байгаа гэнэ. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд 550 сая давах төлөвтэй байна.

Өмнөд болон Зүүн Азид, мөн Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад харааны сулралтай хүн хамгийн олон байгаа аж. Нүдний эмчилгээнд, тухайлбал нүдэнд болор суулгах мэс засалд илүү их хөрөнгө оруулалт хийхээс гадна таарсан нүдний шилийг аль болох эрт зүүж эхлэхийг судлаачид анхааруулж байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Харааны сулралтай 200 гаруй сая хүн байна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet