Хэрэгт холбогдсон зарим шүүгч Ерөнхий шүүгчээс татгалзлаа

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон. Улмаар яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Одонтунгалаг ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдаан даргалагчаас татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшлуулж, уг хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэдэг. Тиймээс шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товлогдно. Ташрамд дурдахад яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах