ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Тяньжин хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад үг хэллээ. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Аляскт уулзахдаа Украйны дайныг зогсоох талаар тодорхой ойлголцолд хүрсэн гэж мэдэгдлээ. Гэхдээ энэ ойлголцлын дүнд цаашид ямар арга хэмжээ авах, мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээр хийх, эсэх талаараа тодорхой зүйл хэлсэнгүй.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар талархал илэрхийлж, Украины хямралыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж онцоллоо. Орос, Украины тал сүүлийн өдрүүдэд эрчим хүчний дэд бүтэц, байгууламж руу харилцан халдаж, агаарын цохилтоо эрчимжүүлсээр байгаа юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд Москва 629 дрон, пуужингаар Киев рүү цохилт өгч, 23 хүний аминд хүрсэн нь Европын орнуудын хүчтэй эсэргүүцлийг дагуулж байна. Үүний зэрэгцээ В.Зеленский “Орос жинхэнэ дипломат хэлэлцээнд бэлэн биш, харин дайныг сунжруулах арга хайж байна” хэмээн шүүмжилжээ. 

Эх сурвалж: BBC

#В.Путин, #Дайн, #Путин, #Украины дайн, #Орос Украины дайн,