Украины нийслэл Киев хот руу Оросын арми довтолсны улмаас 21 хүн, тэдний дотор дөрвөн хүүхэд амиа алдаж, олон арван хүн шархадсан байна. Украины талын мэдээлснээр, Орос энэ удаад 600 дрон, 30 гаруй баллистик болон далавчит пуужингаар харважээ. Цохилтын үеэр мөн таван давхар орон сууц бүрэн нурж, Европын холбооны төлөөлөгчийн газрын байр болон Британийн Зөвлөлийн байр мөн гэмтэж нурсан байна.
Евро комиссын дарга Урсула фон дер Ляйен энэхүү халдлагыг зориуд хийсэн, аймшигтай үйлдэл хэмээн буруушааж, “Орос эмэгтэйчүүд, хүүхэд, энгийн иргэдийг ч, дипломат байгууллагыг ч онилж байгаагийн тод жишээ” гэж мэдэгдэв. Их Британи болон Европын холбоо халдлагыг эрс шүүмжилж, тус холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Орос энхийн хэлэлцээг илт үл тоож, дайныг дэвэргэж байна” хэмээн мэдэгдлээ. Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский “Орос яриа хэлэлцээг бус, пуужинг сонгож байна” гэж онцлоод, шинэ, хатуу хориг арга хэмжээ авахыг уриалж буй. Халдлагын дараа Европын холбоо Оросын эсрэг 19 дэх шатны хориг арга хэмжээ бэлтгэж буйгаа зарлажээ.

Харин Украины эрчим хүчний дэд бүтэц дахин довтолгоонд өртөж, 160 мянга гаруй өрх цахилгаангүй болсон байна. Үүний зэрэгцээ украинчууд ч довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Украины тусгай ажиллагааны ангиудын зохион байгуулсан цохилтын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах нийт хүчин чадлынхаа 4.7 хувийг алдсан гэнэ. Тухайлбал, Самар муж дахь Куйбышевын нефть боловсруулах үйлдвэр, Краснодар муж дахь Афипскийн нефть боловсруулах үйлдвэр рүү довтолсны улмаас ОХУ-ын эрчим хүчний салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа талаар Украины тал онцолж байна.
Эх сурвалж: BBC

#Дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,