“Шүүгчийн тангараг өргөх журам”, “Шүүгчийн өмсгөлийн загвар, хэрэглэх журам” батлагдлаа

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Шүүгчийн тангараг өргөх журам, шүүгчийн өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасан.
Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тогтоолоор “Шүүгчийн тангараг өргөх журам”, “Шүүгчийн өмсгөлийн загвар, хэрэглэх журам”-ыг тус тус баталлаа.
“Шүүгчийн тангараг өргөх журам”, “Шүүгчийн өмсгөлийн загвар, хэрэглэх журам”-тай ЭНД дарж танилцана уу.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Хариулах