Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн сүүлийн зургаан жилд 20 хувиар багасаж, 450,000 цэрэгтэй болжээ. Энэ нь тус улсад төрөлт түүхэнд байгаагүйгээр буурсантай холбоотой аж. Сүүлийн жилүүдэд цэргийн албанд татагдах насны эрэгтэй хүний тоо эрс буурсан гэж Батлан хамгаалах яамны тайланд дурдсан байна.
Өмнөд Солонгос 2000-аад оны эхээр 690,000 орчим цэрэгтэй байсан бол 2019 он гэхэд энэ тоо 563,000 болж, 2025 онд дахин огцом буурсан байна. Харин тэдний хөрш Хойд Солонгос 1.2 сая цэрэгтэй гэж 2022 оны тооцоололд онцолжээ.
Өмнөд Солонгосын батлан хамгаалах төсөв 2025 онд 61 их наяд вон буюу 43.9 тэрбум ам.долларт хүрсэн нь Хойд Солонгосынхоос их ч алба хааж буй бие бүрэлдэхүүний тоо эрс бага байгаа юм.
БНСУ бол хүн ам нь хамгийн хурдацтай хөгширч буй орнуудын нэг бөгөөд төрөлтийн түвшин 2024 онд 0.75 болж унажээ. Тус улсын хүн ам 2020 онд 51.8 саяд хүрсэн ч 2072 он гэхэд 36.2 сая болж буурах төлөвтэй.
Эх сурвалж: Reuters

#БНсу, #цэргийн алба,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555