Японд 2024 онд төрсөн болон нас барсан хүний тооны зөрүү 908,574 болж, 1968 оноос хойших хамгийн огцом хүн амын бууралт бүртгэгдлээ. Тус улсын статистикийн газрын мэдээллээр, өнгөрсөн онд 686,061 хүүхэд төрсөн бол 1.6 сая орчим хүн нас барсан бөгөөд нийт хүн амын тоо 2025 эхний байдлаар өмнөх оны мөн үеэс 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүн амын тоо ийнхүү огцом буурч байгаа нь тус улсын хүн амын бүтэц, эдийн засагт урт хугацааны сорилт авчирч болзошгүйг шинжээчид анхааруулж буй.
Түүнээс гадна Японы хүн амын бараг 30 хувийг 65-аас дээш насныхан эзэлж, хөдөлмөрийн буюу 15–64 насныхан 60 хувь болон буурч байгаа нь тэтгэврийн сан, эрүүл мэндийн тогтолцоонд дарамт үзүүлж байгаа юм.
Хүн ам зүйд тулгамдаж буй энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар төрөлтийг дэмжихийн тулд үнэгүй цэцэрлэг, уян ажлын цаг, эцэг эхийн цалинтай амралт зэрэг бодлого хэрэгжүүлж байгаа ч амьжиргааны зардал өндөр, орлого тогтворгүй, ажиллах соёл хатуу зэрэг шалтгаанаар залуус хүүхэдтэй болохоос зайлсхийсээр байна.
Ташрамд, Японд гадаадын оршин суугчдын тоо 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 3.6 саяд хүрч хүн амын гурван бүрдүүлсэн байна. Түүхэндээ хамгийн өндөр түвшинд очсон энэ үзүүлэлт улс төрийн хувьд эмзэг сэдэв болох төлөвтэй.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Япон, #Японы хүн амын тоо,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557