Авто товчоодод ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангана

Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.
Энэ хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
Тодруулбал,
- Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.
- Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.
- Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.
- Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
- Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авах аж.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах