ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад: Нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3.25-аас 3.15 хувь болгон бууруулна

Хятадын Төв банк өнгөрсөн даваа гарагт  санхүүгийн байгууллагуудад олгосон 200 тэрбум юань буюу 28.65 тэрбум ам.доллартай тэнцэх нэг жилийн хугацаатай зээлийн  хүүгээ 3.25-аас 3.15 хувь болгон бууруулах болсноо мэдэгджээ. Түүнчлэн тус улсын эрх баригчид дотоодын зах зээлийн үнийн хөөрөгдлийг зогсоож, иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн татварын хөнгөлөлт, татаас хэрэгжүүлэхээ зарлаад байна. Үүнээс гадна орон нутгийн засаг захиргааны хэмжээнд эдийн засгаа дэмжих бодлогуудыг тууштай дэмжиж эхлээд байгаа аж. Тухайлбал,  вирусийн тархалт эрчимжсэн бүс нутгуудад зориулан Хятадын томоохон банк, санхүүгийн байгууллагууд тусгай бодлого баримталж эхэлсэн байна.

Хятадын Төв банк-н зурган илэрц

Үүнд,  бүс нутгийн жижиг, дунд бизнес эрхлэлтийг  болон иргэдэд зориулан зээлийн хүүг бууруулах, төлөлтийн хугацааг уртасгах зэрэг багтаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт удаашраад байгаа билээ. Өнгөрсөн онд тус улсын эдийн засгийн өсөлт  30 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн.  БНХАУ-тай ижил төрлийн буюу бодлогын хүүгээ бууруулах, зарим татварыг хөнгөлөх зэрэг арга хэмжээг “Covid-19” вирусийн дэгдэлтийн улмаас эдийн засгийн хувьд хохирол амсаж эхэлсэн Шри-Ланк, Малайз, Тайланд, Филиппин зэрэг Азийн орон мөн хэрэгжүүлж эхлээд байна. Өмнөд Солонгос,  Тайванийн Засгийн газар ч  зээлийн хүүгээ бууруулж мадагүй байгаа аж. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болох БНХАУ-д коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор олон зуун үйлдвэр  тодорхойгүй хугацаагаар зогсолт хийх, эсвэл үйлдвэрлэлээ бууруулахаас өөр аргагүйд хүрээд байгаа билээ. Мөн Хятадын үйлдвэрүүд үйлдвэрлэлээ бууруулснаас  дэлхийн зах зээл дээр зарим бүтээгдэхүүний эрэлт өсөөд байгаа юм.  

ХУДАЛДАН АВАЛТЫН ҮЙМЭЭН

Хятадаас ихээхэн хамааралтай байдаг Хонконгт сүүлийн хэдэн долоо хоногийн турш ариун цэврийн цаас, будаа, гоймон ихээхэн  эрэлттэй байна. Түүнчлэн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хорио цээр тогтоосноос Хятадын  гахайн махны экспорт буурч, АНУ, Бразил, Европын хэд хэдэн оронд гахайн махны хомсдол үүсээд байгаа ажээ.

ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРАВ

Дэлхийн алдартай олон брэндийн үйлдвэр БНХАУ-д байдаг. Вирустэй холбоотойгоор хувцасны үйлдвэрлэл 60 орчим хувиар буураад байгаа юм байна. Түүнчлэн дэлхийн алдартай брэндүүдийн загварын томоохон шоунууд ч цуцлагджээ.

БЭЛГЭВЧНИЙ ДУТАГДАЛ

Хонконг, Сингапур, ОХУ-д бэлгэвч олоход хүндрэлтэй байгаа ажээ. Учир нь, БНХАУ дэлхийн нийт бэлгэвчний дөрөвний нэгийг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд Азийн бараг бүх орон тус улсаас бэлгэвч экспортолдог байна. 

ХҮМҮҮСИЙН ЗАН АВИРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖ ЭХЛЭВ

Хүмүүсийн зан чанар, харилцаанд ч ихээхэн өөрчлөлт орж эхлээд байгаа аж. Хүмүүс чухал шаардлагагүй бол бусадтай холбоо барихаас аль болох зайлсхийх болжээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet