АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн импортын тариф ногдуулах болсноо зарлалаа. Шинэ тохиролцооны хүрээнд Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 100 тэрбум ам.долларын байгалийн хий болон эрчим хүчний бусад бүтээгдэхүүн худалдан авах талаар тохиролцжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён уг тохиролцоо нь Өмнөд Солонгосыг олон улсын худалдаанд бусад орнуудтай харьцуулахад тэгш, бүр давуу байдалтай болгож байна гэж онцлов.
Энэхүү шинэ гэрээний хүрээнд АНУ өмнө нь Өмнөд Солонгосын автомашинуудад ногдуулж байсан 25 хувийн тарифыг 15 болгон бууруулах, мөн АНУ-ын автомашин, ачааны машин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгосын зах зээлд татваргүй оруулах, чип болон эмийн бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг бусад орнуудтай ижил түвшинд барихаар тохирсон байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555