НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлаг (UNRWA)-ийн мэдээлснээр, Газ дахь таван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдалд орж, энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Агентлагийн Ерөнхий комиссар Филипп Лаззарини “Газ дахь хүмүүс амьд ч биш, үхсэн ч биш. Тэд амьдаараа хатаж байна” хэмээн ажилтныхаа үгийг эш татжээ. Тэрээр саадгүй, тасралтгүй тусламж хүргэх боломж олгохыг Израилд уриалсан байна. НҮБ-аас гадна ДЭМБ ч Газ дахь өлсгөлөн урьд хожид байгаагүйгээр ноцтой хэмжээнд хүрээд байгааг анхааруулж буй.

Нөгөө талаас, Израил олон улсын хуулийн дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа хэмээн мэдэгдсэн ч газар дээр ажиллаж буй хүмүүнлэгийн ажилтнууд эсрэг байр суурь илэрхийлсээр байна. Түүнчлэн хүнс тараах цэг рүү Израилын арми бөмбөгдсөний улмаас өдөр бүр энгийн иргэд амиа алдахад хүрч байгааг тэд онцолжээ. 

Эх сурвалж: BBC

#онцолсон, #нүб, #өлсгөлөн, #Палестин, #Израилын дайн,