Төвдийн өндөрлөгөөс эх авч урсдаг Ярлунг Цангпо мөрөн дээр БНХАУ дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барьж эхэллээ. Мотуогийн усан цахилгаан станц хэмээх энэхүү төсөл нь нийт 12 тэрбум юань буюу 1.67 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд нэг жилд 70 гигаватт/цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай байх аж. Гурван хавцлын станцаас гурав дахин их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх чадалтай энэхүү байгууламж ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох төлөвтэй.

Ярлунг Цангпо мөрөн нь Төвдийн өндөрлөгөөс эх авч Энэтхэгийн Аруначал Прадеш, Ассам муж, Бангладешаар дайран өнгөрч Сианг, Брахмапутра, Жамуна мөрөнд цутгадаг бөгөөд тэнд усан цахилгаан станц байгуулах нь хүрээлэн буй орчин, нутгийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээн ажиглагчид үзэж буй. 

Тухайлбал, Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн захирагч “Хятадуудын байгуулж байгаа станц усны урсгалыг өөрчлөх юм бол бидний газар нутаг, иргэдийн амьжиргаа сүйднэ” хэмээн мэдэгдээд байна. Бангладеш ч мөн энэ асуудлаар Бээжинд албан ёсны хүсэлт хүргүүлсэн аж. Харин Хятадын эрх баригчид уг төслийг баруун нутгийн эрчим хүчийг зүүн бүс рүү хүргэх бодлогоор дэмжиж, Төвдийн хөгжилд ч эергээр нөлөөлнө хэмээн мэдэгдэж буй.

Эх сурвалж: BBC

#БНХАУ, #ХЯтад, #хятад улс, #дэлхийн хамгийн том усан цахилгаан станц,