Украины арми Оросын нийслэл рүү дроноор довтолж буйн улмаас Москвагийн нисэх онгоцны дөрвөн том буудлыг түр хугацаанд хааж, 140 гаруй нислэгийг цуцлаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин Орос руу 230 гаруй дроноор довтолсноос 27-г нь Москва хүрэхээс нь өмнө сөнөөсөн тухай Кремль мэдэгдэв. Мөн Калуга, Ростов, Брянск болон Хар тэнгисийн орчмын хотуудад ч онгоцны буудлууд мөн түр хугацаанд хаагдсан юм.
Нөгөө талаас, Оросын агаарын довтолгоонд Украины Донецк, Сумы зэрэг мужид хэд хэдэн хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч В.Зеленский Кремльтэй энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх санал дэвшүүлж, Путинтэй биечлэн уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд хамгаалалтын зэвсгээр туслахаа мэдэгдэж, 50 хоногийн дотор энхийн хэлэлцээрт хүрэхгүй бол Орост өндөр татвар оноохоо илэрхийлээд буй.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #ОРос, #Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3555