Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ираны ард иргэд дээд удирдагч Аятолла Али Хаменейтэй салах ёс гүйцэтгэх ёслол өнөө оройноос нийслэл Тегеранд эхэлнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Ираны Исламын суртал ухуулгын зөвлөлийн дарга Хожжатолеслам Махмудигийн хэлснээр, энэ ёслол гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Тегеран хотын Имам Хомейнийн Мосалла буюу мөргөлийн танхимд болох аж. Тэрбээр “Мосалла мөргөлийн танхимд ард иргэд ирж, салах ёс гүйцэтгэн, эв нэгдэл, хүндэтгэлээ илэрхийлэх боломжтой” хэмээн хэвлэлд ярьжээ.
АНУ болон Израилын агаараас өгсөн цохилтын улмаас 86 насандаа амиа алдсан Али Хаменей Вашингтон, Тель-Авивын эсрэг хатуу байр суурьтай бодлогоороо Ираныг олон арван жилийн турш удирдаж ирсэн улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн байв.
Эх сурвалж: Reuters

#иран, #Али Хаменей,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557