АНУ болон Израилын эхлүүлсэн Ираны эсрэг цэргийн ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж, мөргөлдөөн Ливан, Ирак зэрэг Персийн булангийн улсууд руу тэлээд байна. Израил Ираны Кум хот болон Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд захад агаараас цохилт өгсөн бол Иран АНУ, Израилын байршлуудад хариу довтлов. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ, Израилын довтолгооны улмаас амиа алдсан хүний тоо 800 давсан байна.
Израилын арми Ливаны “Хезболла” бүлэглэлийн дэд бүтцэд чиглэсэн агаараас цохилтыг эрчимжүүлж, Бейрутын өмнөд захын Дахие дүүрэг болон Лайлаки хороололд дэлбэрэлт болсон байна. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэл Кац Ираны дээд удирдлагын дараагийн залгамжлагч хэн ч байсан устгах болно хэмээн мэдэгдсэн нь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэв.

Иран харин дөрөв дэх шөнөө дараалан пуужин, нисгэгчгүй онгоцоор цохилт өгч Дубай дахь АНУ-ын Консулын газар, Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра хотын боомт руу халдаж, Израилыг руу чиглэсэн  довтолгоогоо үргэлжлүүлж байна. Мөн Иракийн Курдистаны Сулеймания хотод дроны халдлага болж,  НҮБ-ын суурин төлөөлөгчийн хуучин байр шатсан аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дайнд оролцсон шалтгаанаа тайлбарлахдаа “Иран эхэлж довтлохоор зэхэж байсан” гэж мэдэгдсэн нь Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн өмнөх тайлбартай зөрчилдөж, дотоодод улс төрийн хүчтэй шүүмжлэл дагууллаа. Ардчилсан төдийгүй Бүгд найрамдах намын нөлөө бүхий улстөрчид АНУ-ыг Израилын дайнд татагдан орсон хэмээн буруутгаж байна.

Түүнчлэн  Испани улс өөрийн нутаг дахь  АНУ–Испанийн цэргийн баазуудыг Ираны эсрэг ашиглуулахгүй гэж мэдэгдсэний дараа Ерөнхийлөгч Трамп Барселонтой хийх худалдааг зогсооно хэмээн сүрдүүлж,  цэргийн зарим онгоцоо тус улсын баазуудаас нүүлгэн шилжүүлжээ.

Мөргөлдөөний улмаас Ираны дотоод нөхцөл байдал хурцдаж, олон зуун иргэн Турк руу хил даван гарч эхэлсэн бөгөөд Тегеран хотод шатахуун, хүнсний дэлгүүрүүдэд урт дараалал үүсэж байна. 
Одоогийн байдлаар АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа “хэдэн долоо хоног үргэлжилж болзошгүй” гэж мэдэгдсэн бол Иран “удаан хугацааны дайнд бэлэн” гэдгээ илэрхийлсээр байна. 

Эх сурвалж: Al Jazeera

#онцолсон, #мөргөлдөөн, #Ойрхи Дорнод,