ЗАСГИЙН ГАЗАР

ЗАСГИЙН ГАЗАР: Covid19 вирусийн халдварын нууц хугацааг 28 хоног хянах шаардлагатай гэж үзсэн

Манай улсын хэмжээнд БНХАУ-д аялж, зугаалсан 179 монгол иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийлээ. Ингэхэд халдвар илэрсэнгүй.

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Коронавирус дэлхийн 26 оронд тархаад байна. БНХАУ-ын Хаврын баяраар Уханиас таван сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь вирусийг хурдтай тархах нөхцөл бүрдсэн гэж үзсэн. Энэ вирусийн тархалт дөрөвдүгээр сараас буурах хандлагатай гэж байна.

Манай улсын хэмжээнд БНХАУ-д аялж, зугаалсан 179 монгол иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийлээ. Ингэхэд халдвар илэрсэнгүй.

Нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан УОК-ын бүрэлдэхүүн вирусийн тахалтын судалгаа, үнэлгээг цаг тухайд нь хийлээ. Ингээд Монгол Улсад орж ирэх магадлал маш өндөр гэж дахин үнэлсэн.

Мөн Covid19 вирусийн нууц хугацааг нь 28 хоног хянах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзлээ. 

Иймд тогтоогоод байгаа хорио цээр, дэглэмийг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдэр гаргалаа.

Засгийн газраар хот хоорондын хөдөлгөөнийг хаах асуудал яригдаагүй байна. Ойр ойрхон дүн шинжилгээ хийж байж асуудлыг шийднэ. Зарим аймгууд орох, гарах хөдөлгөө хязгаарлах шийдвэр гаргасан байна. Үүнийг дангаараа шийдэх ёсгүй. ЗТЯ-наас шийдвэрлэх ёстой” гэлээ. 

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet