Израилын Батлан хамгаалахын сайд Исраэл Кац Газын зурвасын өмнөд хэсэгт, Рафах хот орчмын бүсэд хүмүүнлэгийн хот байгуулах санал дэвшүүлжээ. Уг хотод 600 мянга орчим дүрвэгчийг төвлөрүүлэх бөгөөд ХАМАС бүлэглэлийн нөлөөнөөс ангид, олон улсын хяналт дор аюулгүй бүс байгуулах зорилготой гэж Израил тайлбарласан байна. 

Гэвч уг санаачилга Израилын дотоод болон олон улсын түвшинд хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, Израилын сөрөг хүчний удирдагч Яир Лапид, Ерөнхий сайд асан Эхуд Олмерт нар уг төлөвлөгөөг “хорих лагерь байгуулахтай адил” гэж тодорхойлсон бол НҮБ болон хүний эрхийн байгууллагууд хүчээр суурьшуулах аливаа үйлдэл нь олон улсын хууль зөрчих эрсдэлтэйг анхааруулж буй. 

Эх сурвалж: Reuters

#Израилын, #Израилын дайн,