ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууныхны тавьж буй шахалт, АНУ-ын эдийн засгийн хоригоос үл хамааран Украиныг эзэлж дуусахаас нааш ухрахгүй, цаашлаад илүү их газар нутгийг авах зорилготой гэж Кремлийн ойрын эх сурвалж мэдээлжээ. Путины үзэж буйгаар, Оросын эдийн засаг, зэвсэгт хүчин барууны нэмэлт хориг арга хэмжээг тэсэж гарах чадамжтай гэнэ. 

Трамп энэ долоо хоногийн эхээр мэдэгдэхдээ, Украиныг пуужингийн довтолгооноос хамгаалах “Patriot” систем зэрэг зэвсгийн тусламж үзүүлэхээ амалж, хэрэв 50 хоногийн дотор энхийн гэрээ байгуулахгүй бол ОХУ-д шинэ хориг тавина хэмээн сүрдүүлсэн юм. Энэ зуур Путин, Трамп хоёр хэд хэдэн удаа утсаар ярьж, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф Москвад айлчилсан ч Путины зүгээс гал зогсоох талаар нарийвчилсан яриа хийгээгүй гэж мэдэгдэж буй аж.

Путин Трамптай харилцаагаа чухалчилж байгаа ч Оросын эрх ашгийг бүхнээс илүү дээгүүрт тавьж байна хэмээн ажиглагчид онцолж байна. 

Энхийн гэрээнд НАТО зүүн тийш тэлэхгүй байх эрх зүйн баталгаа гаргах, Украин төвийг сахих байр суурийг баримтлах, мөн тэдний зэвсэгт хүчнийг хязгаарлах, орос хэлтэй иргэдийн эрхийг хамгаалах, ОХУ-ын газар нутгийн тэлэлтийг хүлээн зөвшөөрөх зэрэг нөхцөлийг тусгахыг В.Путин шаардаж байна. Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #Украины дайн,