Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.03.13) Засгийн газрын гишүүд, ЗТЯ-наас томилогдсон ажлын хэсгийн хамт Өмнөговь аймагт албан томилолттой ажиллаж байна.  
Салбарын сайд ажлын хэсгийн хамт өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан хад” сууринд ажиллаж, амьдарч буй нүүрс тээврийн жолооч, тээвэрчидтэй  “Уулзалтын цаг”-ийг зохион байгуулж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй олон талт асуудлуудын талаар санал солилцлоо. 

Уулзалтад, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, Хилийн боомтын газрын дарга, хурандаа В.Намхайнямбуу, ЗТЯ-ны Автотээврийн Бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Автотээврийн үндэсний төвийн захирал Ц.Батсайхан, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нар оролцож байна. 

Уулзалтаар нүүрс тээврийн зохион байгуулалт, хил орчмын тээврийн хөдөлгөөний зохицуулалт, нүүрс тээвэрлэлтийн ачилтын үнэ хөлс тариф, ачилтын хэмжээ, жолооч тээвэрчдийн ажиллах нөхцөл байдал, нийгмийн асуудал зэрэг бодит нөхцөл байдлын талаар ярилцаж, салбарын бодлого шийдвэрт тусгах боломжтой санал, хүсэлтүүдийг сонслоо. 

Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомт бол Монгол Улсын нүүрс тээврийн 70 гаруй хувийг дангаараа хариуцдаг чухал бүс нутаг. “Цагаан хад” суурин бол тус боомтыг түшиглэсэн сууршлын бүс.  Тиймээс тус сууринд 21 аймаг, 9 дүүргийн 22 мянга гаруй иргэд төвлөрөн ажиллаж амьдардаг, хөдөлгөөнт хүн ам ихтэй бүс нутаг.  Үүнээс  “Цагаан хад” сууринд олон улсын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 350 аж ахуйн нэгжийн 
15000 бүртгэлтэй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна.   

Хэдийгээр Гашуунсухайт боомтыг түшиглэсэн “Цагаан хад” сууринд 1992 оноос хойш амьдрал “буцалсан” ч өнөөдрийг хүртэл тус газарт жолооч нарын ажиллах орчин нөхцөл тохь муутай, эрүүл аюулгүй байдал, хүний эрхийн асуудал, цалин хөлсний харилцан адилгүй байдал гээд олон чухал асуудал цэгцрээгүй хэвээрээ байдаг.  Тиймээс Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү “Уулзалтын цаг”-ийг 2 дахь жилдээ, “Цагаан хад” сууринд зорин ирж, зохион байгуулан ажиллаж байна.  

Жолооч тээвэрчдын зүгээс энэ үеэр нүүрс тээврийн автозамын ашиглалт, хил орчмын ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт, ажиллах нөхцөл, учирч болзошгүй гал түймрийн аюул, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нийгмийн асуудлыг шийдвэрлэж 
өгөхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тээвэр логистикийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, аюулгүй, зохион байгуулалттай болгох чиглэлд салбарын яамнаас үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байгааг онцолж, жолооч, тээвэрчдийн санал хүсэлтийг бодлого шийдвэрт тусган ажиллах, албан томилолтын хүрээнд хилийн боомттой танилцах, хил гаалийнхантай уулзаж зарим асуудлыг газар дээр нь хэлэлцэж шийдвэрлэхээ илэрхийллээ гэж ЗТЯ-аас мэдээллээ. 

#Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, #“Цагаан хад” бүс,