Гэрэл зургийг MPA.mn

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан зохион байгуулах “Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” уриатай “1000 сэтгүүлчийн форум” энэ сарын 30-нд Монголын Хүүхдийн ордонд болно.

Тус форумд сэтгүүлчид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгчид, редакторууд, мэргэжлийн холбоод, олон улсын болон хүний эрхийн байгууллагын төлөөллийг оролцуулж, Монголын сэтгүүл зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэхээр төлөвлөжээ.

Форумын үеэр хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал, мэргэжлийн ёс зүй, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн санхүүжилт, өмчлөл, ил тод байдал, сэтгүүл зүйн нэрийг ашиглан хууль бус ашиг хонжоо олох, дарамтлах асуудал болон олон нийтийн итгэл, шинэ технологийн талаар хэлэлцэнэ.

Мөн салбарын төлөөллүүд нэгдсэн панел хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгүүлчдийн хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Форумын төгсгөлд сэтгүүл зүйн эрх чөлөө, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр санал нэгтгэн, нэгдсэн уриалга гаргах аж.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, “1000” гэх нэр нь оролцогчдын тоог заавал илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцлагыг бэлгэдсэн утгатай аж.

#онцолсон, #сэтгүүл зүй,