Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 16¹ дүгээр зүйлийн 16¹.5.1-д заасан чиг үүргийн хүрээнд “Монгол Улсын 2027–2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайлангийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

Зөвлөлийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн гадаад болон дотоод орчны нөхцөл байдал, макро эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнд нөлөөлж болзошгүй эрсдэл, бодлогын анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тус таамаглалыг боловсруулахдаа гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хандлага, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, макро эдийн засгийн загварын таамаглалд үндэслэсэн байна.

Гадаад орчны тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төсвийн орлогод тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй төдийгүй нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, экспортын орлогын тогтворгүй байдал нь дунд хугацаанд анхаарах гол хүчин зүйлс юм. Мөн төсвийн тогтвортой байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, төсвийн зардлын өндөр өсөлт нь төсвийн дунд хугацааны бодлогын хувьд анхаарах гол асуудлууд гэж Зөвлөл үзэж байна.

Дотоод эдийн засгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт өндөр гарсан боловч энэ нь тодорхой хэмжээнд суурь түвшний нөлөөлөлтэй холбоотой бөгөөд дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал гэж Зөвлөл дүгнэж байна.

Иймд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзан үзэж, төсвийн зардлын өсөлтийг хэт нэмэгдүүлэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс онцлов.

Дунд хугацаанд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлогын чиглэлтэй уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн мөчлөг сөрсөн бодлогыг бодитой хэрэгжүүлэх, татварын болон ашигт малтмалын зэрэг томоохон эрх зүйн орчны өөрчлөлтийн нөлөөллийг бодитой харгалзан үзэх шаардлагатай зэрэг зөвлөмжийг өгч байгаагаа Зөвлөл танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.4-т заасны дагуу Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсруулсан дунд хугацааны макро эдийн засгийн таамаглал, бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуулиар заасан хугацаанд хүргүүлэн ажиллажээ.

#онцолсон, #live, #Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, #макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт,