Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан хэд хэдэн хэрэг бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтын ажиллагаагаар өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хулгайн хэрэг үйлдсэн Ч нарын дөрвөн этгээдийг Улаанбаатар хотод орогнож байхад нь олж тогтоон баривчилсан байна.

Нэгжлэгийн ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй 31 ширхэг хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйлийг хураан авчээ.

Одоогоор хураан авсан эд зүйлсээс 20 хөөрөг, 10 даалин, цагаан болон шаргал өнгийн 20 орчим металл эдлэлийн эзэн тогтоогдоогүй байгаа аж. Цагдаагийн байгууллагаас эдгээр эд зүйлийг хохирогчдод таниулах, таньж олуулах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эд зүйлээ хулгайд алдсан иргэд Архангай аймгийн Цагдаагийн газарт хандаж, орон байр, эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа. Сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

#хулгай, #хулгайлах гэмт хэрэг,