“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааны талаар “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Нэргүй, Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Ц.Үенч, Монгол Улсын гавьяат жүжигчин, урлаг судлалын ухааны доктор, профессор Ц.Чулуунцэцэг, Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн хүндэт профессор, хормейстер Я.Алтансүх нар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn

Тус уралдааныг хүүхэд багачуудыг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ардын урлагаа дээдлэн өвлүүлэх, мартагдаж буй ардын богино дууг сэргээх, хөгжүүлэх, ирээдүйн авьяаслаг дуучдыг тодруулах зорилгоор зохион байгуулж байгаа аж. Мөн ардын богино дууны өсвөрийн дуулаачдыг дэмжсэн уралдаан сүүлийн 40 гаруй жил зохион байгуулагдаагүйг зохион байгуулагчид онцоллоо.

Уралдаан гоцлол болон хамтлаг гэсэн хоёр төрлөөр гурван үе шаттай явагдана.

Гоцлол төрөлд 6–9, 10–13, 14–17 насны ангиллаар өрсөлдөх бол хамтлаг төрөлд V–VIII, IX–XII ангийн ангиллаар оролцоно. Оролцогчид удирдамжид заасан заавал дуулах дуунаас нэг, өөрийн сонголтоор нэг нийт хоёр ардын дууг дуулна.

Уралдаанд оролцогчдыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд эхний шатанд оролцогчид дуулсан бичлэгээ илгээж өрсөлдөнө. Шалгарсан оролцогчид танхимын болон финалын шатанд оролцож, төрөл болон насны ангилал бүрт шилдгүүдийг тодруулна. Мөн хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан шилдэг багш нарыг шалгаруулах аж. 

“Бид өвлөн дуулна” уралдаанд оролцогч хүүхдүүд: 

1. Нутгийн тухай дуу: “Зуун лангийн жороо луус”, “Өөрийн нутаг”, “Найгал гол”, “Торгууд нутаг”, “Нарсан мод”, “Баян сум”, “Намрын хонгор салхи”, “Өдтэй бичиг”.

2. Аав ээжийн тухай дуу: “Эхийн ач”, “Сайхан хангийн буга”, “Ай Нанаа”, “Шар хад”, “Дэлхийн нар”, “Эхийн ач”, “Талд унасан жавар”, “Гандий мод”;

3. Морины тухай дуу: “Хар морь”, “Бужидмаа”, “Буурал морь”, “Алаг морь”, “Могой хээр”, “Санхьюу гөлөм”, “Гунан хар”, “Хүүхэн Нанаа” дуунаас сонгож болох бөгөөд өөрийн сонголтоор дуулах дуунд орон нутгаас оролцож буй хүүхдүүд нутгийн ардын болон мартагдсан дууг сонговол давуу тал болно гэлээ.

Монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний онцлогийг тод илэрхийлдэг үнэт өв бол ардын богино дуу гэдгийг онцолж, биет бус өв, хэл соёлоо хадгалж үлдэхийн тулд хүүхэд залууст монгол ардын дууг зааж сургах, таниулах нь чухал байгааг онцоллоо.

Ардын богино дуу нь эрт үеэс аман зохиолын хэлбэрээр уламжлагдан хөгжиж ирсэн бөгөөд зохиогч нь тодорхойгүй, богино аялгуутай байдгаараа онцлогтой. Үндэстэн ястан, нутаг усны онцлогоос шалтгаалан үг, аялгуу нь ялгардаг бөгөөд халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойт, дарьганга, цахар зэрэг олон ястны ардын дуунаас бүрддэг. Мөн 1900–1930-аад онд түгээмэл тархсан хүрээ дууны төрөл ч бий. Үүнд “Янжуур тамхи”, “Хөх торгон цамц”, “Ганган хул”, “Жийжүү хот”, “Хээнцэр”, “Зуун лангийн жороо луус” зэрэг дуу багтдаг.

Мөн нутгийн онцлогоос шалтгаалан ардын дууны аялгуу өөр өөр байдаг. Тухайлбал, Баруун Монголын уулархаг нутгийн ардын дуу богино, түргэн айзамтай бол тал хээрийн бүсийн ард түмний дуу уянгалаг, тайван аялгуутай байдаг. 

Ардын богино дуу нь агуулгын хувьд төрийн ёслолын, эцэг эхийн ачлал энэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морьны, эр зоригийн, наадам цэнгэлийн зэрэг олон сэдвийг хамардаг. Ард түмний дунд мөн од дуу, хосор дуу, гэлүүр дуу, шалиг дуу, хүрээ дуу, ахрын дуу зэрэг олон янзаар ангилан нэрлэж иржээ. Үг хэллэг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, хөг аялгуу нь энгийн нугалаатай, дуулахад хялбар байдаг тул ардын дунд өргөн дэлгэр дуулдаг байна.

#онцолсон, #live, #“Бид өвлөн дуулна” ардын богино дууны өсвөрийн дуулаачдын уралдаан,