АНУ-ын Эрүүл мэнд, хүнсний сайд Роберт Ф.Кеннеди дэлхийн буурай орнуудын хүүхдүүдэд вакцин нийлүүлдэг “Gavi” түншлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсооно гэж мэдэгдлээ. Тэрээр тус байгууллага вакцины аюулгүй байдалд  хангалттай анхаарал хандуулдаггүй, мөн COVID-19 вакцины талаарх маргаантай зөвлөмжүүд өгсөн гэж мэдэгдсэн юм.

Бельгийн Брюссель хотод болж буй “Gavi” түншлэлийн 2026–2030 оны санхүүжилтийн чуулга уулзалтын үеэр хийсэн видео мэдэгдэлдээ Кеннеди АНУ 2001 оноос хойш “Gavi”-д нийт найман тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд цаашид дахин санхүүжүүлэхгүй гэж онцолсон байна.

“Gavi” байгууллагын зүгээс хариу мэдэгдэл гаргаж, вакцины аюулгүй байдал нь тэдний гол чиглэл бөгөөд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажилладаг гэдгээ мэдэгдлээ.
Брюссельд болж буй чуулганд мөн Европын Холбоо, Гэйтсийн сан хамтран  оролцож байгаа бөгөөд тэд есөн тэрбум ам.долларын шинэ санхүүжилт босгохоор зорьж байна. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #вакцин, #Дэлхийн мэдээ, #“Gavi” түншлэл,