АНУ-ын Эрүүл мэнд, хүнсний сайд Роберт Ф.Кеннеди дэлхийн буурай орнуудын хүүхдүүдэд вакцин нийлүүлдэг “Gavi” түншлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсооно гэж мэдэгдлээ. Тэрээр тус байгууллага вакцины аюулгүй байдалд хангалттай анхаарал хандуулдаггүй, мөн COVID-19 вакцины талаарх маргаантай зөвлөмжүүд өгсөн гэж мэдэгдсэн юм.