Шууд дамжуулалт тоглогдохгүй бол ЭНД дарж үзнэ үү.

"Камертон" хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. 

Монголын хөгжмийн ертөнцийн шилдэг хамтлагийн нэг “Камертон” 30 жилийн ойдоо зориулж, Камертон-30” тоглолтоо (43 дуу дуулна) зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийх гэж байна. Энэ нь Монголд анх удаа дэлхийн түвшний бүрэн хэмжээний бие даасан мега хит дуунаас бүрдсэн амьд хөгжимтэй шоу тоглолт байх аж.

Хөгжим бүжгийн сургуулийн дөрвөн хүү тус хамтлагийг 1995 онд байгуулж, уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу нааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байсан түүхтэй. Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар сонсогчдын хүртээл болж, тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж байсан.

Үүний дараа 1996 онд анхны цомгоо гаргаж, тоглолтоо хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд байр сууриа олж, өнөөдрийг хүртэл амжилттай явна. 

ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг, #Камертон,