Нийслэлийн Байгаль орчны газар олон улсад нэр хүндтэй “EcoWorld” шагналаар шагнуулсныг хотын дарга С.Амарсайхан өчигдөр тус газрын удирдлагад гардуулав. Тус газар биологийн олон янз байдал болон ой усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, санаачлагууд бүс нутгийн хэмжээнд сайн дуурайл, манлайлал үзүүлсэн гэж ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн шагналын хорооныхон үзжээ. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн Байгаль орчны газрынхан Улаанбаатарт анхны гадаргын ус хуримтлуулах хөв байгуулж, зэрлэг амьтдын баялаг нөөц бүхий Дээндийн нуруу, хүлэрт намаг бүхий Бэрх төглийг хамгаалалтад авсан байна. Түүгээр үл барам нийслэлд хар шороо олборлохыг хориглож, органик бордооны хэрэглээг дэмжих алхмуудыг санаачлан хэрэгжүүлсэн гэнэ.
Мөн амьтан хамгаалах төв бүхий Биологийн олон янз байдлыг хамгаалах нэгжийг байгуулж, Туул голын цутгал голуудын хамгаалалтын бүсийг бүрэн тэмдэгжүүлжээ. Хамгийн сүүлд нийслэлчүүдийн ундны усны нөөц Гачуурт эх үүсвэрийг ойжуулан хамгаалж, төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, ундны усны зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглаж буй гүний худгийн усны чанарын мониторингийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн зэрэг үр дүнгээ өгсөн олон ажил хэрэгжүүлсэн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

cialis 5 mg
2021-01-05
hello guos 9128738517