Израилийн арми “Operation Rising Lion” нэртэй цэргийн ажиллагааныхаа хүрээнд Ираны цөмийн болон пуужингийн байгууламжууд руу цохилт өгсөн тухайгаа мэдэгдлээ. Энэхүү ажиллагаа нь Ираны зүгээс ирж буй заналхийлэлд барьсан хариу гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху онцолсон.

Ажиллагааны дүнд Ираны Тегеран, Натанз, Исфахан зэрэг хотод хүчтэй дэлбэрэлт болж, энгийн иргэд амь үрэгдэж, хүүхдүүд ч бэртэж гэмтсэн байна. Үүний зэрэгцээ Израиль дотооддоо онц байдал зарлаж, агаарын довтолгооноос хамгаалах системээ идэвхжүүлээд байгаа бол Иран тун удахгүй хариу цохилт өгөхөө мэдэгдэв. 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү ажиллагаанд АНУ-ын оролцоо огт байхгүйг тодотгосон бол Австрали, Шинэ Зеланд Улс Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдалд зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Израилийн энэхүү ажиллагаа нь Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжийг сааруулах зорилготой бөгөөд түр зуурын арга хэмжээ бус, аюулгүй байдлын стратегийнхаа хүрээнд төлөвлөсөн урт хугацааны алхам гэж ажиглагчид үзэж байна.
Энэ цохилт бүс нутагт шинэ зэвсэгт мөргөлдөөн үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн судлаачид, ажиглагчид болгоомжилж буй бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ойрын хугацаанд хуралдаан зарлахаар төлөвтэй байна. 

Эх сурвалж: The Guardian 

#онцолсон, #шуурхай, #иран, #Израилийн арми, #Израилийн довтолгоо,