АНУ болон БНХАУ-ын төлөөлөл хоёр өдрийн турш хэлэлцсэний эцэст худалдааны зөрчлийг намжаах, ховор металл зэрэг чухал түүхий эдийн экспортын хязгаарлалтыг цуцлах талаар тохиролцоонд хүрснээ зарлалаа. 

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник мэдэгдэхдээ өнгөрсөн сард Женевт хийсэн хэлэлцээрийг биелүүлэх боломжтой боллоо гэж онцолсон байна. Хоёр тал энэхүү хэлэлцээрээр харилцан биедээ ногдуулсан татварын өндөр тарифыг бууруулах зорилготой байсан ч энэ талаар ахицтай шийдэлд хүрч чадаагүй. Гэхдээ Лондоны хэлэлцээрийн дүнд АНУ-ын зүгээс экспортын зарим хязгаарлалтыг цуцлах боломжийг нээсэн ч яг ямар бүтээгдэхүүн, түүхий эд үүнд багтаж байгааг тодорхой зарласангүй. Хятадын Худалдааны дэд сайд Ли Чэнган ч мөн ижил утгатай мэдэгдэл хийж, хэлэлцээрийг хоёр улсын удирдагчид танилцуулж, хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.   

Америк болон Хятадын бие биедээ ногдуулсан гаалийн татварын шинэ тариф хэрэгжиж эхэлтэл буюу наймдугаар сар хүртэл хоёр тал дахин хэлэлцээрийн ширээнд сууж, тохиролцох хугацаа бий гэдгийг ажиглагчид онцолж буй. Үгүй бол  АНУ тарифаа 145 хувь хүртэл, Хятад  125 хувь хүртэл өсгөх магадлал хэвээр үлдэхээр байна.

Эх сурвалж: Reuters 

#АНУ  Хятад,