newswire

Т.Баярхүү: ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооноос Ч.Сайханбилэгийг АНУ-д орогнож байна гэх хариу өгсөн

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс Америк улс руу оргон зугтсан Ч.Сайханбилэгийн талаар тодрууллаа.

-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг эрэн сурвалжилж байна, орогнол хүссэн гэх мэт олон янзын мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Мөн Оюу толгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан.

Нийслэлийн Прокурорын газраас 2019.10.25, 2019.11.15, 2019.11.14, 2019.12.09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн. -Хариу ямар арга хэмжээ авсан бэ? -Гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг.

Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг өнгөрсөн сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын нрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна.

Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно. Авлигын эсрэг хуульд зааснаар аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Ч.Сайханбилэгийг гадаадын хуулийн фирм өмгөөлөх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Дурын гадны байгууллага гарч ирээд манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөөд байх боломжгүй. Тэгээд ч манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах болсон гэв үү?

-Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох “Ти Ди Би Капитал” ХХК болон тэдгээрийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд НПГ-ын хяналтын прокурорын тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшортой холбоотой болон улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг доройтолд оруулсан гэх үйлдэлтэй хэргүүдэд давхар шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн боловч 2019 оны аравдугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан бүртгэлтэй тул 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төвд товчооны ажлын албанд гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох “Хөх булант” зар мэдээ байршуулах хүсэлт хүргүүлээд байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet