Лос-Анжелес хотод гурав дахь өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал улам хурцдаж, хэдэн зуун хүн хотын 101-р хурдны замыг хааж, хөдөлгөөнийг зогсоолоо. Жагсагчид цагаачлалын хяналт, баривчилгааг төдийгүй Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр хотод Үндэсний гвардийн цэргүүдийг байршуулсныг эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Трамп хууль, дэг журмыг цэргийн хүчээр тогтоож, шаардлагатай тохиолдолд тэнгисийн явган цэргийг ч дайчлах боломжтой гэж мэдэгдэв. Харин Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом уг ажиллагааг хууль бус, тусгаар тогтнолд халдсан ноцтой зөрчил гэж үзэн цэргийн хүчээ буцаан татахыг холбооны Засгийн газраас албан ёсоор шаарджээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ардчилсан намын захирагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгчийн шийдвэрийг эрх мэдлийн аюултай зөрчил гэж тодорхойлов. Тэдний үзэж буйгаар, Үндэсний гварди нь тухайн мужийн захирагчийн командлалд байх ёстой бөгөөд холбооны Засгийн газар хэнтэй ч зөвшилцөлгүйгээр цэрэг оруулсан нь ард иргэдийн итгэлийг унагаж, зэвсэгт хүчний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдэв. Калифорни мужийн төлөөлөгч, АНУ-ын Конгрессын гишүүн Максин Уотерс “Бид sanctuary city буюу цагаачдыг хамгаалдаг хот. Ерөнхийлөгч манай хотод дургүй учраас зориуд онилж байна” хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн бямба гарагт тус хотод болсон баривчилгааны дараа иргэд жагсаж, улмаар цагаачлалын хяналтын ажилтнууд болон оршин суугчдын хооронд мөргөлдөөн үүсэж, хүчний байгууллагууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан, хэдэн арван хүнийг баривчлаад байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #live, #Америк Улс, #АНУ, #Лос-Анжелес, #цагаачлал,