БНХАУ ховор металл болон соронзон материалынхаа экспортыг хязгаарласан нь дэлхийн авто үйлдвэрлэл болон өндөр технологийн салбарт ноцтой хүндрэл учруулж болзошгүйг олон улсын компаниуд анхааруулж байна. Тодруулбал, энэ шийдвэрийн улмаас автомашин, нисэх онгоц, цахим чип, батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлт доголдож, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саатах эрсдэл үүсээд буй. Герман, Япон, Энэтхэг зэрэг улсуудын автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэл зогсож болзошгүй хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын томоохон компаниуд ч Засгийн газартаа шахалт үзүүлж эхлээд байна.

Одоогоор Хятадын боомтууд тус бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зогсоосон бөгөөд экспортын тусгай зөвшөөрөл олгох үйл явц удаашралтай байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Энэ асуудалтай холбогдуулан Япон, Европын холбоо, Энэтхэгийн төлөөлөгчид ойрын өдрүүдэд Бээжин хотод айлчлал хийх, Хятадын худалдааны яамтай шуурхай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нар энэ долоо хоногт утсаар ярилцах төлөвтэй байгаа бөгөөд гол сэдэв нь  экспортын хориг  байх аж. Хятадын энэ алхам нь АНУ-тай хийж буй худалдааны дайнд түүхий эдээрээ дарамт үзүүлж буй үйлдэл гэж шинжээчид үзэж байна.
Дашрамд дурдахад, ховор металл, соронзон материал нь цахилгаан машин, робот, дрон, цэргийн техник, камер зэрэг орчин үеийн олон төрлийн төхөөрөмжид чухал үүрэгтэй бүтээгдэхүүн юм.

Эх сурвалж: Reuters 

#БНХАУ, #Дэлхийн мэдээ,