АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гол амлалтууд болох шинэ татвар болон төсвийн хуулийг тэрбумтан Элон Маск хурцаар шүүмжилж, жигшүүртэй, олиггүй зүйл хэмээн тодорхойллоо.
Энэ хуульд олон тэрбум ам.долларын татварыг хөнгөлөх, батлан хамгаалахын зардлыг нэмэх, мөн улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх заалтуудыг багтаасан бөгөөд энэ оны тавдугаар сард Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан юм.
Маск X буюу твиттер платформ дээр “Энэ хуульд санал өгсөн хүмүүст ичиг” хэмээн бичсэн байна.
Тэрбээр тус хуулийн төслийг асар их алдагдал дагуулах, хэт өндөр зардалтай, үр ашиггүй төслүүдтэй гэж тодорхойлоод, 2026 оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд ам.доллар болгоно гэж анхааруулжээ.
“Том, гоё” хэмээн Трампын нэрлэсэн энэхүү хуулийн төсөл нь ирэх санхүүгийн жилд 600 тэрбум ам.долларын төсвийн алдагдал үүсгэхээр байгаа юм. Түүнчлэн 2017 онд батлагдсан татварын хөнгөлөлтийг сунгах, хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах ажиллагаанд хөрөнгө гаргах, өрийн дээд хязгаарыг дөрвөн их наяд ам.доллар хүртэл нэмэгдүүлэх зэрэг заалтууд багтаж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Маск, #Трамп, #Элон Маск,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557