Газын зурваст барьцаалагдсан израиль иргэдийг дэмжих жагсаалын үеэр Молотовын коктейль шидэж, найман хүнийг шархдуулсан Колорадогийн халдлагын сэжигтэн энэ хэргээ нэг жилийн турш төлөвлөсөн гэж Холбооны мөрдөх товчоо мэдээллээ.
45 настай Мухаммед Сабри Солиман нь одоо Холбооны хуулийн дагуу үндэстэн, шашин шүтлэгээс үүдсэн үзэн ядалтын гэмт хэрэг, мужийн хуулиар хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, тэсрэх бодис хэрэглэсэн зэрэг олон зүйл ангиар буруутгагдаж байна.
Солиман баривчлагдсаныхаа дараа еврей хүмүүсийг хөнөөхийг хүссэн, мөн дахин ийм халдлага үйлдэхээс буцахгүй гэж мэдүүлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, тэр буу ашиглахыг хүссэн ч цагаачлалын статус нь хууль ёсны зэвсэг авах эрхийг нь хязгаарлаж байсан тул ийм арга хэрэглэжээ.
Египетийн иргэн тэрбээр 2022 онд АНУ-ын Калифорни мужид түр оршин суух визээр ирж, виз нь 2023 онд дууссан бөгөөд орогнол хүссэн ч энэ асуудал шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Сэжигтэн 2023 оноос хойш “Uber”-т хүнсний хүргэлтийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд компанийн шаардлагуудыг биелүүлсэн, гэмт хэргийн болон жолооны түүхтэй холбоотой шалгалтыг давсан нэгэн байжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ мэт халдлагыг тэвчиж болохгүй. Улс орноо хамгаалъя!” гэж мэдэгдсэн бөгөөд хууль бус цагаачид, Америкийн эсрэг радикалуудыг улсаас албадан гаргах ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Колорадо,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555