Шведийн идэвхтэн Грета Тунберг болон хүний эрхийн 11 идэвхтэн Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэх “Мадлин” хөлөг онгоцоор аялалд гарлаа. Энэхүү ажиллагааг “Freedom Flotilla Coalition” нэртэй олон улсын эвсэл зохион байгуулж байна.
Аялагчид Израилийн бүслэлтийг сөрж Газын зурваст хүрч, тэнд үүсээд буй хүмүүнлэгийн хямралд хандуулах зорилготой аж. “Бид хэцүү нөхцөл байдалд ч хичээсээр, оролдсоор байх ёстой” хэмээн Тунберг сэтгүүлчдэд ярив.
Аяллын багт “Game of Thrones” цувралын жүжигчин Лиам Каннингэм болон Европ парламентын гишүүн, палестин гаралтай франц эмэгтэй Рима Хассан нар багтжээ. Хассан нь Газын дайнтай холбоотойгоор Израилийн бодлогыг шүүмжилдэг учир тус улсад нэвтрэхийг хориглоод буй юм.
Баг долоо хоногийн дотор Газад хүрэхийг зорьж байгаа ч өмнө нь адил зорилготой аяллын баг олон улсын усан хилд халдлагад өртсөн тул саад бэрхшээл учрах магадлалтайг зохион байгуулагчид онцолжээ.
НҮБ болон олон улсын томоохон байгууллагууд Израилийн хориг, бүс нутгийн эмх замбараагүй байдал, дээрэм тонуулын улмаас тусламжийн барааг палестинчуудад хүргэхэд хүндрэл учруулж байгааг мэдээлсээр байна.
“Газын бүслэлтийг зүгээр хараад суух боломжгүй. Бид далайгаар тусламж хүргэхээс гадна Газын хил нээх шаардлагыг тавих болно” хэмээн идэвхтэн Тиаго Авила мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN

#Газын зурвас, #Грета Тунберг, #Дэлхийн мэдээ,