ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британийн шатахуун түгээх станцын гуравны нэг нь хоосорсон гэж BP компани мэдээлэв

Их Британи Улсын газрын тосны “British Petroleum” /BP/ корпорацийн мэдээлснээр тус улсын хэд хэдэн шатахуун түгээх станц түр хугацаагаар хаагдсан бөгөөд зарим станцуудад бензин, дизель түлшний хомсдол үүссэн байна. Уг асуудал шатахуун тээвэрлэхтэй холбоотой асуудлаас үүдэлтэй аж.

Тодруулбал, газрын тосны пүүсүүд жолоочгүй болсноор нефт боловсруулах үйлдвэрээс шатахуун түгээх станцуудад түлш тээвэрлэхэд хүндрэл үүссэн байна. Энэ тухай мэдээлэл гарснаас хойш жолооч нар автобензиний банкаа дүүргэх зорилгоор шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсгэж, зарим иргэд гурван өдрөөр дараалж буй аж. Зарим операторууд хангамжаа хувааж, бусад нь шатахуун түгээх станцаа хаахад хүрчээ.

Тус улсын Тээврийн сайд Грант Шэппс “Sky News”-д өгсөн ярилцлагадаа “Шатахууны нөөц их байна, хомсдол үүсээгүй. Тиймээс хамгийн чухал зүйл бол хүмүүс автомашинаа ердийн үеийнх шиг ээ шатахуунаар дүүргэвэл дараалал болохгүй, хомсдол үүсэхгүй” хэмээн хүмүүсийн худалдан авалттай холбон тайлбарлажээ. Харин хүнд даацийн автомашины жолооч хүрэлцэхгүй, дутагдалтай байгаад “Ковид-19” халдварын эсрэг хязгаарлалтын дэглэмийн улмаас дотоодод бэлдсэн 40,000 жолоочоос шалгалт авах ажилд саад гарсантай холбон тайлбарлажээ.

Түүнчлэн Их Британи улс түлшний хосмдолоос гадна хэд хэдэн хямралтай тулгараад байна. Тодруулбал, олон улсын байгалийн хийн үнийн өсөлтөөс шалтгаалж эрчим хүчний компаниуд бизнесээ зогсоож, нүүрстөрөгчийн давхар исэл дутагдсанаас махны үйлдвэрлэл тасалдаж, автомашины жолооч нарын хомсдолоос жижиглэн худалдаачид хүнд байдалд орж, зарим дэлгүүрийн лангуу хоосорчээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet