Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас  компаниудад 34 тэрбум ам.долларын борлуулалтын алдагдал, зардал учирч байна. Тариф цаашид яах нь тодорхойгүй байгаа нь  дэлхийн томоохон компаниуд шийдвэр гаргахад саад учруулж, ирээдүйн орлогын таамаглалыг эргэлзээтэй болгож байна.

АНУ, Ази болон Европ даяар “Apple”, “Ford”, “Porsche”, “Sony” зэрэг компаниуд орлогын таамаглалаа бууруулж, эсвэл бүрэн цуцалсан бөгөөд зардлаа тооцоолох боломжгүй байна.

“S&P 500” индексийн 32 компани, Европын “STOXX 600” индексийн 3 компанийн, Японы “Nikkei 225” индексийн 21 компанийн тооцооллоор нийт хохирлын хэмжээ 33 тэрбум долларт хүрчээ. Гэвч эдийн засагчдын үзэж буйгаар, энэ нь зөвхөн ил байгаа хэсэг бөгөөд жинхэнэ хохирол үүнээс хэд дахин өндөр байх магадлалтай гэнэ.

Хэдийгээр АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан түр намжиж, Трамп Европын эсрэг тарифын сүрдүүлгээ зогсоосон ч гэрээнүүд хэрхэн зурагдах нь тодорхойгүй хэвээр. АНУ-ын худалдааны шүүх Трампын шинэ тарифыг хэрэгжүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд энэ нөхцөлд компаниуд нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд чиглэх зэрэг стратегиудыг хэрэгжүүлж эхэлж байна. Гэвч энэ бүхэн нэмэлт зардал дагуулахыг ажиглагчид онцолж буй.

Харин Трамп татварын тарифаа Америкийн худалдааны алдагдлыг бууруулж, компаниудыг үйлдвэрлэлээ АНУ руу татаж, ажлын байр бий болгоход чиглэсэн шийдвэр гэж мэдэгдсээр ирсэн. Мөн тарифын дарамтаар Мексик зэрэг орнуудын хууль бус цагаачлал, хар тамхи нийлүүлэлтийг зогсооно гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #“Apple”, #“Ford”, #“Porsche”, #“Sony”,