НИЙГЭМ

БНХАУ: 1700 эмч, ажиллагсад халдвар авч, зургаан эмч нас барлаа

Коронавурсийн халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 69 мянгыг давж, нас барсан хүн 1669  болжээ. Европ тивд уг вирусийн халдварын улмаас амиа алдсан хүн Францад нэг бүртгэгдсэнээр эх газрын Хятадаас өөр  дөрвөн улсад вирусийн халдвараар нас бараад байна. Өмнө нь Япон, Филиппин, Хонконгт вирусийн халдвартай хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн БНХАУ-д эрүүл мэндийн байгууллагын 1700 орчим  эмч, ажиллагсад халдвар аваад байгаа юм байна. Мөн зургаан эмч нас барсан гэх мэдээллийг БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн. Вирусийн тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор АНУ-ын Флорида мужийн их сургуулийн дэргэдэх Халдварт өвчний статистикийн төвийн дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх шинжээч Айра Лонжини дэлхийн хүн амын дор хаяж гуравны нэг нь  коронавирусээр халдварлах аюул нүүрлэж болзошгүйг анхааруулжээ. Тэрбээр хорио цээр нь вирусийн тархалтыг зөвхөн удаашруулах боловч зогсоож чадахгүй гэдгийг онцолсон байна. Айра Лонжини “Хорио тогтоохоос өмнө вирусийн халдвар авсан олон хүн хэдийн хил давсан. Одоогоор халдвар авсан хүн бүр дунджаар хоёроос гурван хүнд вирус тарааж байгаа нь дэлхийн хүн амын гуравны хоёр нь халдвар авахад хүргэж магадгүй.  Үүний зэрэгцээ вирусийн тархалтын хурдыг удаашруулах арга замыг олсон  ч дэлхийн хүн амын 30 орчим хувь нь халдвар авах эрсдэлтэй.  Тусгаарлах, хорио цээрийн арга хэмжээ нь вирусийн тархалтыг зогсоож чадахгүй” гэжээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet