ХҮҮХЭД

ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДАР: Анхаарах, сэрэмжлэх шинж тэмдгүүд

Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300 мянга  орчим тохиолдол шинээр оношилдог. Эдгээрийн 215 мянга нь 0-14 насанд, 85 мянга нь 15-19 насанд тохиолдож байна.  Хүүхдийн хавдар гэдэг нь ганц өвчний тухай бус, 16 бүлгийн 100 гаруй төрлийн хавдрын тухай асуудал юм.

Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ ихэнхдээ удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, хаана, яагаад ургасан нь “нууц” хэвээр. Нөлөөлөх хүчин зүйлийн тоонд агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал чухал үүрэгтэй.

Хүүхдийн хорт хавдар урт хугацааны эмчилгээ шаарддаг, хожуу шатанд оношилж байгаа тул хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад Засгийн газар, Эрүүл мэндийн яам, бусад яам агентлаг, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний байгууллага, Олон улсын байгууллага, иргэд, олон нийт, хүн бүрийн оролцоо чухал аж.

Хүүхдийн хорт хавдрын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сарын хүрээнд зонхилон тохиолддог хүүхдийн хорт хавдрын төрлүүдийг цувралаар хүргэж байна.

Вильмсийн хавдар голдуу хүүхэд насанд тохиолддог, ургийн үеийн бөөрний эс бөөрний жинхэнэ эсээр солигдолгүй үлдсэнээс үүсдэг хүүхдийн бөөрний хортой хавдар юм. Мөн хэвийн эс мутацад орон, хавдрын эсэд шилжиж болдог. Хүүхдийн хорт хавдрын 5, хүүхдийн бөөрний хавдрын 90 хувийг эзэлдэг. Тасралтгүй судалгаа, шинжилгээний дүнд эдгэрэлтийн хувь жилээс жилд өсч байгаа. 1960-аад онд эдгэрэлтийн хувь 40-50 хувь байсан бол өнөө үед 85-90 хувь байна. Хүйсийн хувьд охид, хөвгүүдийн харьцаа ижил байдаг ч Зүүн Өмнөд Азийн орнуудад хөвгүүд ихэвчлэн өвддөг. Дийлэнхдээ тав хүртэлх насны хүүхэд өвддөг ба дундаж оношлогддог нас 3-5.

Хүүхдийн хорт хавдар анхаарах сэрэмжлэх шинжүүд:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet